Хаяг

Улаанбаатар, СХД, Орбитийн гудамж, 20 хороо, Chevrolet үзэсгэлэнгийн танхим.

Утас: 99092323, 99096974. 99078764 88194966

Веб:
http://nominmotors.blogspot.com
www.nomin.mn

Chevrolet-ийн түүхээс

МААF

www.automarket.mn

www.nomin.mn

"Авто ертөнц" нэвтрүүлэг



НЭВТРҮҮЛГИЙН НЭР:

АВТО ЕРТӨНЦ

НЭВТРҮҮЛГИЙН БУЛАНГУУД:

1. Авто ертөнц булан

2. Миний ЯНАГ машин булан

3. Хүнд араа булан

4. Миний машин-миний ”ПРОБЛЕМ” булан

НЭВТРҮҮЛГИЙГ БЭЛТГЭХ БОЛСОН ШАЛТГААН:

  • 21-р зууны техникийн дэвшил, автомашины хөгжлийг цаг алдалгүй үзэгчдэд хүргэх талаар тусгайлан төрөлжсөн мэрэгжлийн чиг баримжаатай нэвтрүүлэг алга байна.
  • Монгол орныхоо ашигт малтмалын болон бусад түүхий эдийг өндөр технологиор боловсруулж экспортын чиг баримжаатай автомашин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг монголд хөгжүүлэх талаар мэдлэг, боловсрол олгох, боломжийг нь сурталчлан ойлгуулах ажил үнэхээр хийгдэхгүй хоцрогдож байна.
  • Одоогийн байдлаар автын чиглэлээр явагдаж байгаа SCH ТВ-ийн “Би жолооч” нэвтрүүлэг, ТВ8-ийн “Гарц” нэвтрүүлгүүд цуврал байдлаар явагдаж байна. С1 ТВ-ийн “Моторын эргэлт” нэвтрүүлэг сүүлийн үед бэлтгэгдэж цацагдахгүй байгаа.

НЭВТРҮҮЛГИЙН ЗОРИЛГО:

  • Автын салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэн гаргах, давтан сургах талаар төвлөрсөн мэдээлэлийг өгөх шаардлага тулгамдсан асуудлын нэг болсон байна.
  • Автомашин эзэмшигчд өөрсдийн ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэгээ зузаатгах нэг боломж энэ нэвтрүүлэг байх болно.
  • Шинэ, шинэвтэр автомашин, чанартай сэлбэгээр хангагдах талаар мэдээлэл өгч байгаа телевиз SСH телевизийн “Би жолооч” нэвтрүүлгийг эс тооцвол өөр алга. Бид энэ чиглэлд ахиц гаргахыг зорилтоо гэж үзэж байна.
  • Цаг уурын эрс тэс нөхцөлд оршин амьдардаг иргэд, автомашин эзэмшигчдэд тулгардаг бэрхшээл, хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, зөв арга хэмжээг цаг алдалгүй мэдлэгтэйгээр авч хэрэгжүүлж чадах дадал чадвартай болгоход нэвтрүүлгийн нэг хэсгийг зориулна.

НЭВТРҮҮЛГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

  1. Монгол улсад эрдэс, түүхий эдийн баялгаа гүн боловсруулан автомашин, сэлбэг, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах улмаар гадаадад экспортлон ашигтай ажиллах боломжийг илрүүлэн гаргаж амьдралд хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна.
  2. Автомашины бүтэц, зохион байгуулалтын талаар байнга мэдээлэл өгнө
  3. Автомашин жолоодох ур чадварыг дээшлүүлэхэд байнга тусална.
  4. Автомашинаас үүдэн гардаг бэрхшээл, хүндрэлүүдийг даван туулахад автомашин эзэмшигчдэдээ гарц гаргаж өгөх ажил байнга хийгдэнэ.
  5. Дэлхийн болон дотоодын авто ертөнцтэй холбоотой шинэ соргог мэдээлэлээр байнга хангана.
  6. Автомашин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний нэгдсэн сүлжээг байгуулах ажил хийгдэж авто засвар, үйлчилгээний стандарт тогтоох ажилд хувь нэмрээ оруулна.

НЭВТРҮҮЛГИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

  • Боловсрол суваг ТВ-гийн шууд цацалтаар 21 аймаг, том хотуудад оршин суугаа бүх насны иргэдэд монгол хэлээр хүрнэ.
  • Гадаадад Боловсрол суваг ТВ-гийн шууд цацалтаар хөрш орнуудын монгол хэлтэй үзэгчдэд хүрнэ.
  • www.automarket.mn веб сайтаар дамжин интернетээр дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудад бичлэгийг үзэх боломжийг олгоно.

НЭВТРҮҮЛГИЙН ХУГАЦАА:

30 минутаар 7 хоногт нэг удаа Ням гаригт

НЭВТРҮҮЛГИЙН БҮТЭЦ:

Авто ертөнц нэвтрүүлэг нь дараахь булангуудад хуваагдсан бүтэцтэй байна. Үүнд:

1. Авто ертөнц булан. Автомашин үйлдвэрлэл, Монгол улсад автомашин үйлдвэрлэх боломж бий юу? Цуврал хэлэлцүүлэг, автомашин, сэлбэгийн үйлдвэрлэлд гарч буй шинэ зүйлс, байгууллага, хамт олныг сурталчлах, автодизайн, автозагвар, автомашиныг өөрчлөн сайжруулах уралдаан зохион байгуулах, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын байдал, гадаадын туршлага, автомашин үйлдвэрлэгчдийн амжилтын үндэс, алдаа сургамж

2. Миний ЯНАГ машин булан. Авто зөвлөгөө, машинаа зөв сайхан эдэлж байгаа хүмүүсийг урьж шалгаруулах, машин худалдах гэж буй хүмүүсийг худалдан авах гэж буй хүмүүстэй уулзуулах, машинаа хошин байдлаар магтан тайлбарлах тэмцээн, ур чадварын тэмцээн, дрифт, машинтай нийтийн бүжиг, ажил мэрэгжлийн тэмцээн, байгууллагуудын сурталчилгаа, шинэ үйлчилгээ

3. Хүнд араа булан. Автомашиныг мэдэхгүй буюу түүнтэй буруу харьцсанаас үүдэлтэй бүх төрлийн асуудал, бэрхшээлийг гаргаж тавина.

· Согтуугаар автомашин жолоодсоноос үүдэлтэй асуудлууд

· Дүрмийн алдаа

· Ур чадварын алдаа, хайхрамжгүй, болгоомжгүйгээс үүдэлтэй алдаанууд

· Бүрэн бус техник

4. Миний машин-миний ”ПРОБЛЕМ” булан. Нэг жолоочийн асуудлыг шийдэж өгөх ЗЦГ, Даатгал, Засвар, Худалдааны байгууллагуудтай хамтарч хийнэ.

НЭВТРҮҮЛГИЙН ХИЙГДЭХ ХЭЛБЭР: Бичлэгээр

НЭВТРҮҮЛГИЙН ТӨРӨЛ: Танин мэдэхүй-хөгжөөнт

НЭВТРҮҮЛГИЙН БАГ:

  1. Найруулагч-
  2. Хөтлөгч-
  3. Техникийн зөвлөх-Д.Жамц “Жи Эс Жэй трейд” ХХК-ийн Ерөнхий менежер, www.automarket.mn портал сайтын администратор
  4. Зураглаачид-
  5. Жолооч-“Жи Эс Жэй трейд” ХХК-аас
  6. Машин-“Жи Эс Жэй трейд” ХХК-аас

НЭВТРҮҮЛГИЙН ХАМТРАГЧИД:

  • “Жи Эс Жэй трейд” ХХК
  • Машин үйлдвэрлэл-металлургийн холбоо
  • ТИС-ийн харъяа Механик Инженерийн Сургууль
  • ТИС-ийн харъяа Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургууль
  • “Цахилгаан тээвэр” компани
  • “Шуурхай зар” сонин
  • Автодилерүүд/Номин моторс, Моннис, Наран моторс, Боди автомотив, Субару монгол автомашин ХХК, Монгол Хьюндай КИА ХХК ба бусад дилер, дистрибьютерүүд/
  • Авто засвар, үйлчилгээний байгууллагууд/”4 х 4”, “UMK parts ХХК, “Итгэлт-Эстимейт” ХХК зэрэг ба бусад/

НЭВТРҮҮЛГИЙН ЗАДАРГАА:

5. Авто ертөнц булан. Автомашин үйлдвэрлэл, Монгол улсад автомашин үйлдвэрлэх боломж бий юу? Цуврал хэлэлцүүлэг, автомашин, сэлбэгийн үйлдвэрлэлд гарч буй шинэ зүйлс, байгууллага, хамт олныг сурталчлах, автодизайн, автозагвар, автомашиныг өөрчлөн сайжруулах уралдаан зохион байгуулах, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын байдал, гадаадын туршлага, автомашин үйлдвэрлэгчдийн амжилтын үндэс, алдаа сургамж

Энэ буланд Монгол улсад автомашин үйлдвэрлэх чиглэлээр өмнө хийгдэж байсан оролдлогууд, тэдгээрийн амжилттай ба дутагдалтай талуудыг баримтад түшиглэж ахмад үеийнхэний төлөөлөл, эрдэмтэн судлаачидыг оролцуулан нэгтгэн дүгнэх, монголд буй автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, эрдэс баялаг, материалууд байгаа эсэх, тэдгээрийг боловсруулах технолог, аргууд, орох хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг хэрхэн босгох, автомашин сэлбэгийг үйлдвэрлэвэл монголчуудад ямар давуу талууд бий болох, юуг нь үнэхээр өнөөгийн нөхцөлд хийж чадах боломжгүй талаар ярилцлага, хэлэлцүүлэг, баримтуудыг үзүүлэх болно. Мөн автомашин сэлбэгийн үйлдвэрлэлийн талаар амжилттай ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг сурталчлах, тэдгээрийн бизнесийг зорилготой дэмжих ажлыг явуулна. Гадаадын авто үйлдвэрлэгчдийн амжилтад хүрсэн нууц, бүтэлгүй оролдлогууд, бусдын дэмжлэг олон улсын зах зээлд бренд төрүүлсэн онцлогууд дурьдагдана.

Автодизайн, автозагвар, автомашиныг өөрчлөн сайжруулах уралдааныг нас мэрэгжил харгалзахгүй хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж явуулна.

Автомашин үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай зураг, төслийг 3 хэмжээст дүрслэлийн 3D MAX, SOLIDWORKS программууд дээр дүрслэх аргыг сургалт үйлдвэрлэлтэй холбох ажилд дэвшил гаргана.

6. Миний ЯНАГ машин булан. Авто зөвлөгөө, машинаа зөв сайхан эдэлж байгаа хүмүүсийг урьж шалгаруулах, машин худалдах гэж буй хүмүүсийг худалдан авах гэж буй хүмүүстэй уулзуулах, машинаа хошин байдлаар магтан тайлбарлах тэмцээн, ур чадварын тэмцээн, дрифт, машинтай нийтийн бүжиг, ажил мэрэгжлийн тэмцээн, байгууллагуудын сурталчилгаа, шинэ үйлчилгээ

Энэ булангаар зугаатай хөнгөн хэлбэрээр авто зөвлөлгөө, шинэлэг зүйлс, шинэ үйлчилгээнүүдийг үзэгчдэд хүртээмжтэй сэтгэлд нь хоногшихуйц байдлаар үзүүлэхийг зорин ажиллах болно. Ихэвчлэн уралдан тэмцэлдэж цэнгэн хөгжих явцдаа техникийн нарийн шийдвэрүүдийг зөв гаргаж үйлдэх дадлыг оролцогчдод болон үзэгчдэд хүргэнэ. Автын салбарт ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллага хамт олны үйлчилгээний стандартыг бодит зураглалаар хүргэх, мэрэгжил ажилдаа мастерийн ёсоор хандагчидыг алдаршуулж туршлагыг нь түмний хүртээл болгох нь бидний өдөр бүр хийх ёстой ажил байх болно.

7. Хүнд араа булан. Автомашиныг мэдэхгүй буюу түүнтэй буруу харьцсанаас үүдэлтэй бүх төрлийн асуудал, бэрхшээлийг гаргаж тавина.

· Согтуугаар автомашин жолоодсоноос үүдэлтэй асуудлууд

· Дүрмийн алдаа

· Ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа, хайхрамжгүй, болгоомжгүйгээс үүдэлтэй алдаанууд

· Бүрэн бус техник

Энэ буланд автомашин хэрэв буруу харьцвал үнэхээр тоглоом биш болох талаар үргэлж баримт түшиглэн ЗЦГ, оношлогооны төвүүд, даатгал,үнэлгээний байгууллага, алдаа гаргаж хохирсон иргэдтэйгээ халуун дотно харилцан ярилцах, дүрсжүүлэн зураглах байдлаар өгүүлж урьдчилан сэргийлэх ухуулан сэнхрүүлэх ажлыг өргөн хүрээтэй явуулна.

8. Миний машин-миний ”ПРОБЛЕМ” булан. Нэг жолоочийн асуудлыг шийдэж өгөх ЗЦГ, Даатгал, Засвар, Худалдааны байгууллагуудтай хамтарч хийнэ.

Энэ буланд тохиолдлын байдлаар хэн нэг автомашин эзэмшигчид тохиолдоод байгаа ямар нэг хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулах явцад гарч байгаа хөгжөөнтэй адал явдал, талархал, байгууллагуудын сурталчилгааг давхар хийж өгнө.

ГРАФИК:

Оролцож байгаа байгууллагын болон хамтран ажиллагч байгууллагуудын шторк, сурталчилгаанд бэлэн байгаа болон бэлтгэн хийж ашиглах материалууд нэвтрүүлэг бүрт орно.

НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАГДАХ БОГИНО ШТОРКУУД:

Автоертөнц нэвтрүүлгийн, www.automarket.mn портал сайтын шторк, реклам, хамтрагч байгууллагуудын богино шторк, рекламууд,

НЭВТРҮҮЛЭГТ ЗОРИУЛЖ ХИЙСЭН СУДАЛГАА:

BBC-гийн “TOP GEAR” /www.bbc.co.uk/topgear/, Дойчэ Велле-гийн AUTOMOTOR und SPORT/www.auto-motor-und-sport.de/ зэрэг алдартай теле нэвтрүүлгүүдийн зугаатай хөнгөн хэлбэрээр техникийн хэцүү ойлголтуудыг үзэгчдэд хүргэж чаддаг арга бидний хийх нэвтрүүлгүүдэд байнга өвөрмөгц өөр өнгө, хэлбэрээр тусгалаа олж байх болно.

Бидний хийх нэвтрүүлгийн бусдаас ялгарах онцлог нь өнгөлөг гэгээлэг зүйлсийг дэмжин дэлгэрүүлж, алдаатай дутагдалтай зүйлсийг засах арга замыг эрэлхийлэхэд оршино.

Нэвтрүүлгийн мөрөөр зохиох ажил АВТО ЕРТӨНЦ нэвтрүүлгийн телевизийн болон автын мэрэгжлийн хамт олны дундаас бүрдсэн бүтээлч хамт олны байнга хийх ажлын салшгүй хэсэг юм.

Нэвтрүүлгийн эргэх холбоог www.automarket.mn портал сайт, automarketofmongolia.blogspot.com блогоор дамжуулан хангаж үзэгчдийнхээ санал хүсэлтийг авч, байнга шинэлэг нэвтрүүлэг байлгаж ажиллах юм. Эдгээр веб сайт, блог нь одоо ажиллаж байгаа бөгөөд тодорхой хэмжээний хэрэглэгчдийг үйлчилгээгээрээ татаж чадсан болно.

Нэвтрүүлэгт хамтран оролцох байгууллагууд нь үйлчилгээ нь нэгэнт тогтворжиж олонд танигдсан байгууллагууд байгаа.